Багшийн үйлчилгээний нөхцөл (2024.09.30)

Агуулга

  1. Токедын багшийн ёс зүйн дүрэм
  2. Хичээлийн бодлого
  3. Төлбөр тооцоо

Нэг. Токедын багшийн ёс зүйн дүрэм

  1. Соёлын мэдрэмжтэй байх
  • Сурагчдын үнэт зүйл, уламжлалыг хүндэтгэж эелдэг байхыг санаарай.
  • Зорилтод сэдвээс бусад тохиолдолд хувийн амьдрал, гэр бүлийн байдал, улс төр, шашин шүтлэг гэх мэт ярианаас зайлсхийхийг зөвлөж байна.
  • Бүх сурагчдад тэгш хандах ёстой. Арьс өнгө, үндэс угсаа, нас, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн чиг баримжаа, хүйс болон бусад шинж чанараар нь ялгаж сурагчийг сонгох нь багшийн ёс зүйд нийцэхгүйг анхаарна уу.
  1. Мэргэжлийн, сурагчийн төлөө байх
  • Сурагчийн чат, хичээлийн хүсэлтэд түргэн шуурхай хариу өгөөрэй.
  • Өөрийн профайлыг идэвхтэй удирдаж, курсын борлуулалтаа дэмжихийн тулд хуанлигаа үргэлж нээж, шинэчилж, сургалт үргэлжлэх хугацаа болон үнийн олон сонголттой байхыг зөвлөж байна.
  • Сурагчдад туслахын тулд бүх хүчин чармайлтаа гаргаарай. Үргэлж тэвчээртэй, эелдэг байгаарай. Хичээлийн хуваарийг өөрчлөх, цуцлах шийдвэрээ багасгахыг хичээгээрэй.
  • Хичээлийн онцлогтоо тааруулан чимээгүй байдал, интернетийн хурд зэргийг тооцоолон сурагчдад тохирсон сургалтын орчинг бүрдүүлээрэй.
  • Оюутны хувийн нууцыг хүндэтгэх. Оюутны видео, аудио, зураг авах нь бүгд хориотой тул аливаа эрсдлээс өөрийгөө болон сурагчдаа хамгаалаарай.
  • Оюутан хоцорсон тохиолдолд урьдчилан тохиролцсоноос бусад үед шинээр цаг захиалах боломжийг өгч дахин эхлэхдээ бэлэн байгаарай.
  1. Бүх хичээлдээ орох, цагтаа хичээлээ орох
  • Токед багш нар товлосон цагтаа хичээлдээ хариуцлагатай оролцох ба хуваарь өөрчлөх эсвэл хичээлээ цуцлах нь таны хамгийн сүүлчийн арга зам байх ёстой. Багшийн болон хичээлийн үнэлгээ, хичээлийн оролцооны хувь автоматаар буурах тул дээрх дүрмийг зөрчихгүй байхыг хичээгээрэй.

  1. Зөрчил, хориглох заалтууд

(Дараах үйлдлүүдийг токед дээр хийхийг хориглодог бөгөөд бүртгэлийг идэвхгүй болгох, платформоос устгахад хүргэх үндэслэл болно.)

  • Багш токед системээс гадуур төлбөр хүлээн авах болон авахыг санал болгох эсхүл саналыг хүлээн авах.
  • Бусдын болон хувийн сургалт, зөвлөгөөний үйлчилгээг сурталчлах.
  • Спам илгээх, үл хүндэтгэсэн үг хэллэг, садар самуун, хувийн мэдээллийг хулгайлах гэх мэт.
  • Худал, төөрөгдүүлсэн, буруу мэдээлэл өгөх буюу нийтлэх (Үүнд: профайл, багшийн өргөдлийн маягт, хичээлийн агуулга, хичээлийн түүх гэх мэт).
  • Өөртэйгөө эсвэл хуурамч хэрэглэгч/сурагчтай хичээлийн хуваарь гаргах, эхлэх.
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, суваг, имэйл хаяг, блог, вэбсайт, ID, хэрэглэгчийн нэр зэргийг багтаасан хувийн холбоо барих мэдээллийг нийтлэх.
  • Бүхий л хэлбэрээр бусдад токед-ийн эсрэг сөрөг, гүтгэлгийн шинжтэй үйлдэл хийх.

Хоёр. Хичээлийн бодлого

  • Сурагч таны календарийн нээлттэй цагуудаас сонгож төлбөр хийснээр таны цаг захиалагдана.
  • Сургалт, зөвлөгөө дууссанаас хойш 3 цагийн дотор сурагч “Баталгаажуулалт“ хийснээр таны хичээлийн төлбөр багшийн хэтэвчинд байршина.
  • Сурагч тал 3 цагийн дотор баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд төлбөр автоматаар багшид шилжиж орно.
  • Хичээл ороогүй тохиолдолд асуудал шийдэх цэсээр дамжиж шийдвэрлэнэ.
  • Хичээл эхлэхээс 12 цагийн өмнө багш, сурагчид тохиролцсоний үндсэн дээр хичээллэх өдөр, цагийг өөрчлөх хүсэлт илгээх боломжтой.
  • Багш хичээлийг цуцлах бол сурагчийн төлбөрийг буцаах эсвэл хичээллэх өдөр, цаг өөрчлөх хүсэлтийг сонгох боломжтой.
  • Багш бүх хичээлдээ нэг удаа хичээллэх сонголт заавал үүсгэх шаардлагатай ба энэ нь тест хийх, зөв багш, хичээлээ сонгоход сурагч талд боломж олгох зорилготой байна.
  • Багц хичээлийн төлбөр оролт бүрийн дараа дарааллын дагуу хийгдэх ба багц хичээлийн үлдсэн оролтуудыг сурагч тал цуцлах боломжтой хэвээр байна.
  • Хичээл ороогүй тохиолдолд төлбөр шилжих боломжгүй.
  • Хичээлийн мэдээллийн дагуу тогтсон цагт хичээлийг дуусгах, хаах үүргийг багш тал хүлээнэ. Хэрэв танд нэмэлт цаг гаргах боломж эсхүл шаардлага үүсвэл тухайн нэмэлт цагт төлбөр бодогдохгүйг анхаарна уу.
  • Багш эхлэх хугацааг баримтлаагүй бол сурагч талд хоцорсон хугацаатай тэнцэх нэмэлт цаг сунгах үүрэгтэй.
  • Багшийн сургалт, зөвлөгөө цагаасаа өмнө дууссан гэж үзвэл сурагчийн хүсэлтээр цагаасаа өмнө хичээлийг дуусгах боломжтой.
  • Бага насны буюу 18-аас доош насны хүүхдэд хичээл заах тохиолдолд зөвхөн эцэг эхийн бүртгэлтэй, төлбөр тооцоо хийх боломжтой хаягнаас ирсэн хүсэлтийг хүлээн авахыг анхаарна уу.
  • Хичээл бүрийн төгсгөлд багшийн курсын статистик үзүүлэлт шинэчлэгдэнэ. Сурагчаас курсын үнэлгээ, сэтгэгдэл үлдээхийг хүсэх боломжтой ба энэ нь таны курсын үзүүлэлт баталгаатай байдлыг илэрхийлэх, борлуулалтаа өсгөхөд туслах үзүүлэлт болно.
  • Багш хичээл, сургалт, зөвлөгөөтэй холбоотой аливаа оюуны өмчийн материал, нууцлалтай мэдээлэл, баримт бичгийг сурагчдад өгөх эсэхээ өөрийн шийдвэрээр хариуцна. Оюуны өмч, хувийн нууцтай холбоотой мэдээлэл дамжуулснаас үүсэх асуудлыг багш болон сурагч талууд бүрэн хариуна.
  • Таны амжилттай дуусгасан хичээлийн нийт цаг 600 минут буюу 10 цагаас дээш болсон тохиолдолд токед танд “Verified” тэмдэглэгээг олгоно.

Гурав. Төлбөр тооцоо, Курс үүсгэх, удирдах

  • Багш бүр 3 хүртэлх курс үнэгүй үүсгэх эрхтэй.
  • Курсын агуулга, хэв маяг, хугацаа, үнэ төлбөрийг багш бүрэн тооцоолж удирдах боломжтой.
  • Та нэмэлт хэдэн ч курс үүсгэх боломжтой ба тухайн үүсгэсэн нэмэлт курсийн төлбөрийг нэмэжлэхийн дагуу 1 хоногийн дотор урьдчилан төлнө.
  • Нэг курс дотор олон өөр өөр хичээлийн агуулга оруулахыг хориглоно. Та ур чадвар, мэдлэг бүрийг тусдаа курс болгон үүсгэх шаардлагатай. Курс бүр тодорхой сурах зүйлс, нэг чиглэлийн агуулга, зорилготой байна.
  • Борлуулсан хичээл бүрээс үйлчилгээний шимтгэл 15% тооцогдоно.
  • Нэг курс үүсгэж, байршуулах сарын суурь хураамж 15,000 төгрөг байна.
  • Таны 3-н үнэгүй үүсгэсэн курс борлуулагдаж эхлэх хүртэл сарын суурь хураамж авахгүй ба сайжруулах, засварлах боломж нээлттэй байна.
  • Үнэгүй эрхтэй эхний 3 курсээс устсан тохиолдолд дахин курс үнэгүй үүсгэх эрх хаагдана.
  • Үүсгэсэн курсын тоогоор Reels оруулж курсээ сурталчлах боломжтой ба Reels зөвхөн таны курсын тухай мэдээлэл өгөх агуулгатай байна. (Оюуны өмчийн зөвшөөрөлгүй болон таны курсын агуулгатай хамааралгүй reels усгагдах болохыг анхаарна уу).
  • Багшийн орлогыг сар бүрийн 15 болон 30-ны өдрүүдэд 2 удаа олгох ба тухайн өдрүүдээс өмнө орлого татах хүсэлтээ илгээнэ.
  • Багшийн орлогыг үйлчилгээний шимтгэл 15% хассан дүнгээр олгоно.

[email protected]